МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Суманд соёлын төв, спорт зал, музей барьж байгаа нь үндсэн хуулийн зарчим
2021.10.28
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Ё.Баатарбилэг: Суманд соёлын төв, спорт зал, музей барьж байгаа нь үндсэн хуулийн зарчим

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Суманд, аймагт соёлын төв, спорт зал, музей, номын сан барьж байна. Энэ бол буруу гэж ярьдаг. Энэ чинь Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх ёстой гэсэн суурь зарчим. Улаанбаатар хотод хувийн хэвшлүүд энэ байгууламжуудаа хийгээд байхад хөдөө орон нутагт үүнийг төсвөөр хийхээс өөр аргагүй. Хөдөө орон нутагт байгаа иргэд яагаад соёлын байгууллагуудаар үйлчлүүлж болохгүй гэж. Энэ бол зайлшгүй төрөөс хийх ёстой хүн амын хөрөнгө оруулалтын ажил. Хөдөө орон нутгийн сургууль цэцэрлэгүүд модон жорлонгоосоо салаагүй байна. Ирэх жилээс энэ асуудал цэгцрэх юм шиг байна" гэлээ.

 

ШИНЭ МЭДЭЭ