Л.Оюун-Эрдэнэ: “Тавантолгой”, “Эрдэнэт”-ийг “Эрдэнэс Монгол”-д нэгтгэнэ
2021.11.01
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Л.Оюун-Эрдэнэ: “Тавантолгой”, “Эрдэнэт”-ийг “Эрдэнэс Монгол”-д нэгтгэнэ

Өнөөдрөөс /2021.11.01/ эхлэн урлаг соёл болон спортын үйл ажиллагааг зритлийн 50 хувийн дүүргэлттэйгээр нээж байна. Энэ талаар УОК, НОК-оос мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "МИАТ цаашдаа зорчигч тээвэр, тээвэр ложистик буюу карго тээвэр гэсэн хоёр чиглэлд стратеги гаргаад хийгдэнэ.

“Тавантолгой”, “Эрдэнэт”, “Монголросцветмет” болон цахилгаан станцууд зэрэг төрийн өмчит компаниуд байдаг. Харьяаллууд нь өөр. Тэгвэл эдгээр компаниудыг “Эрдэнэс Монгол” дээр нэгтгэнэ. Менежмент болон ТУЗ-ийн асуудлыг ирэх жил шийднэ. Ашиггүй ТӨҮГ-ийг татан буулгана. Түүнчлэн зарим нэг ТӨҮГ-т хяналтын багц санал болгоно. Нэг ёсондоо хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаатай болно гэсэн үг. Сангийн яаманд хэлсэн байгаа. Ашигтай бол гэрээ сунгаж, ашиггүй бол гэрээг цуцалдаг энгийн зарчимтай болох хэрэгтэй. ” гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ