МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.04
Улстөр

С.Чинзориг: Эдийн засгийн хөгжлийн сайд Шадар сайдын төвшинд байх сайд хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.04/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Эдийн засгийн хөгжлийн сайд Шадар сайдын төвшинд байх сайд хэрэгтэй байгаа юм. Дан дээлтэй сайд байвал ажил явахад хүндрэлтэй. Сангийн сайд давхар дээлтэй ЭЗХ-ийн сайдын үгийг сонсох уу? Энэ яамны хажууд агентлаг байх шаардлагатай ажлын хэсэг энэ тал дээр юу гэж үзсэн бэ? Ийм санал оруулж ирэх боломж байгаагүй юу? Зарчмын зөрүүтэй саналын 6 дахь санал дээр ЭЗХ-ийн сайдын эрхлэх ажлын хүрээнд дараах асуудлыг нэмэх. Хүн амын өсөлтийг хөгжлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн үндсэн бодлого гэсэн санал байгаа.

Энэ саналыг би өөрөө гаргаж байсан. Үүнийг найруулж өөрчилмөөр байна. Эцсийн хэлэлцүүлэг дэрээ анхаараарай. Хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлого гээд нэмчихвэл илүү оновчтой болно. Ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, боловсролын асуудлыг багцаар нь оруулах шаардлага байна. Тийм учраас зургаа дахь саналыг дээрх найруулгаар оруулбал сайн байна. УИХ-ын дарга санал хураахад ийм чиглэл өгөөд явбал сайн байна гэсэн санал байна. 

ШИНЭ МЭДЭЭ