2021.11.04
Эдийн засаг, Худалдаа
Т.Аубакир: Жолооч нарын эрх ашгийг хамгаалах нэрээр хувийн хэвшлийн үйл ажиллагааг тасалдуулах ёсгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
Хуулийн төслийн зарим асуудлыг дэмжиж байгаа. Нийтийн эрх ашгийг хамгаалах, цахимжуулах, үйлчилгээг түргэн шуурхай болгох, хохирлыг найдвартай барагдуулах зэрэг үзүүлж байгаа үйлчилгээг сангийн яам, санхүүгийн зохицуулах хороо энэ даатгалын бизнес эрхлэгчдээс энэ үйлчилгээг шахаж шаардах эрх нь байгаа юу?
Хувийн хэвшлийн хийж байгаа бизнес дундаас аль нэгийг нь сугалан төр оролцоод байна. Ашиг их олоод байна гэж байна. Хагартлаа ашиг олог л дээ. Төр үүнийг тууштай дэмжээд явах хэрэгтэй. Дөнгөж хөл дээрээ босож байгаа бизнесд төр оролцохоо боль. Арай гэж хийж эхэлж байгаа бизнес эрхлэгчидийн бизнесийг төр дундаас нь сугалж авдаг явдлаа болих хэрэгтэй. Энэ даатгалын компаниуд үйлчилгээгээрээ өрсөлдөх хэрэгтэй. Тийм болоцоог бид хангаж өгөх хэрэгтэй.
Хэдэн зуун жилээр алдаж, онож байж энэ бизнес босдог. Өнөөдөр үйлчилж байгаа хууль журмын дагуу сангийн яам болон санхүүгийн зохицуулах хороо болохгүй байгаа асуудлыг журмаараа зохицуулаад явах боломж байгаа гэж харж байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хариулав.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03