2021.11.09
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Ц.Мөнхцэцэг: Олон нийтэд нээллтэй байх мэдээллийн төрлийг нэмэгдүүлсэн хууль болжээ

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хурлаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг/анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Монгол улсын иргэн мэдээлэл олж авах эрх нь хуулиар баталгаажсан дээр нь төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод байх нь Үндсэн хуулиар хамгаалсан чухал заалттай. Гэтэл 2016 оны Төрийн болон албаны нууцын тухай хуулиар төрийн нууц, албаны нууц гэдгээр тусгай мэдээллийг нууцлах, сэтгүүлч, олон нийтээс далдлах ухралт хийсэн.

Харин Нийтийн мэдээллийн хуулиар, мэдээлэл хариуцагчаас олон нийтэд нээлттэй байх мэдээллийн төрөл зүйлийг нэмэгдүүлсэн, хуульд ил тод нээлттэй байхаар заасан эсвэл төрийн нууцад үл хамаарах мэдээллийг албаны нууцад оруулахгүй гэсэн нь их дэвшилттэй болсон.

Гэхдээ хуулийн зорилго болон нэр дээр тодруулах зүйл байна. Мэдээлэл олж авах эрхийг хангах гэж байна уу, эсвэл төрийн мэдээлэл олж авах зүйлд менежмент хийх гээд байна уу? Төрийн мэдээллийг зохицуулах гэж байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Миний хувьд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль гэж нэрийн өөрчлөх саналтай байна. Ингэж байж хуулийн зорилго хангагдана.

Түний асуултад УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Н.Учрал хариуллаа.   

Ц.Мөнхцэцэг: Нийтийн мэдээллийн асуудлаар ухралт хийж болохгүй

 

Ц.Мөнхцэцэг: Цахим аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?

 

ШИНЭ МЭДЭЭ