2021.11.12
Улстөр
Б.Баттөмөр: Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөгжлийн 500 гаруй баримт бичиг гарсан ч биелээгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.12\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
УИХ хяналт шалгалтын тогтолцоогүй явж ирсэн. Маш чухал хууль, гаргасан шийдвэрийн хүрээнд хяналт тавих зайлшгүй шаардлагатай. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ЗГ-ын акт хуульд нийцэж буй эсэхэд хяналт тавих тогтолцоо хангалтгүй явж ирсэн. Ийм учраас энэ тогтолцоог боловсронгуй болгох, сайжруулах, биелээгүй тохиолдолд хариуцлага тогтоох зайлшгүй хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд олон шийдвэр гарсан, хөгжлийн 500 гаруй баримт бичиг гарсан. үүний биелэлт тодорхой биш байдаг. Биелэлт маш муу байна. Жишээ нь Алсын хараа 2050 байна. Хөгжлийн загвар болсон энэ зүйл дээр маш бага ярьж, ажиллаж байна. Шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Ерөнхийлөгч, УИХ,Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй болгох асуудал үүссэн.Үүнтэй энэ хууль нийцэж байгаа.
Гурван асуулт байна. УИХ хяналт шалгалтын бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн шинжээч, мэргэшсэн зөвлөгч, олон нийтийг оролцуулах тал дээр анхаарч ажилласан уу? УИХ хяналт шалгалтын тайлагналын системыг яаж бий болгох вэ? Хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахдаа тодорхой бүтэц орон тоо зайлшгүй шаардлагатай, гэхдээ зардал нэмж гарахгүй гэсэн ойлголттой байгаа. Энэ зөв үү?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.