МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Манлайлал” сургалтыг Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо, Конрад Аденауэр Сантай хамтран зохион байгууллаа
2021.11.11
Улстөр

“Манлайлал” сургалтыг Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо, Конрад Аденауэр Сантай хамтран зохион байгууллаа

2020 оны Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан эмэгтэй төлөөлөгч нарт зориулсан “Манлайлал” сургалтыг Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо, Конрад Аденауэр Сантай хамтран 2021.11.03-04-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар:

  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчилсэн найруулгын онцлог зохицуулалт, анхаарах зүйлс
  • Төсвийн хяналт ба иргэдийн оролцоо
  • Манлайллын ур чадвар: Шийдвэр гаргагчдад нөлөөлөх
  • Нийтийн сонсгол ба иргэдийн төлөөлөгч гэсэн сэдвүүдээр сургалт явууллаа

Эмэгтэйчүүд идэвхи оролцоогоо нэмэгдүүлж, нийтлэг сонирхлыг хөндсөн асуудлаар нэгдэж эвсэл, түншлэл, сүлжээ үүсгэн нийгмийн капитал бүрдүүлж, дуу хоолойгоо хүчтэй гаргаж нийгэмд манлайлан ажиллах нь чухал юм.

ШИНЭ МЭДЭЭ