2021.11.15
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Дундговь, Говьсүмбэр аймгаас Монгол Улсын Гавьяат багш цолоор дөрвөн эрхэм шагнагдлаа
Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ойн баярт өдөр Говьсүмбэр аймгийн ахмад багш Ш.Хоролсүрэн, Б.Бүүдэд, Дундговь аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга асан Ц.Сэрээнов, ахмад багш С.Цэгмид нар боловсролын салбарт олон жил, үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн Монгол Улсын Гавьяат багш цол хүртэж, шагналаа гардан авлаа.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нийт шагнал хүртсэн болон тус салбарт ажил амьдралаа зориулж ирсэн эрхэм соён гэгээрүүлэгч, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ сайн сайхан, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөсөн юм.
ШИНЭ МЭДЭЭ
2023 оны улсын төсөв эцэслэн батлагдлаа
2022.11.14
Дэлхийн шинжлэх ухааны өдөр тохиож байна
2022.11.11