2021.11.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
C.Чинзориг: Журмыг 2 яам хамтарч батлах уу, эсвэл хяналт тавих уу?
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 0,5 хувийг хилийн чанадад байгаа Монгол иргэдэд тусална гээд орхисон байна. Журмын хоёр сайд хамтарч гаргах уу? Танай яам яаж хяналт тавих вэ? Журмаа Засгийн газраар Гадаад хэргийн сайдтай хамтарч гаргаж, хөрөнгөө тодорхой болгож, НХХЯ-ны хариуцах ажлаа тодорхой болгох хэрэгтэй.Зөвхөн гадаад хэргийн яамны ажил болоод үлдэж болохгүй, танай яам бас хариуцлагатай ажиллах ёстой.
Түүний асуултад НХХЯ-ны сайд А.Ариунзаяа хариуллаа.
С.Чинзориг: Мэргэжлийн сургалтын боловсон хүчний ур чадварыг ямар байгууллага үнэлэх вэ?