МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.18

Э.Батшугар: Банкуудыг үнэлэхдээ ямар үзүүлэлтээр үнэлсэн бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2021.05.12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

Цаг үеэ олсон, ойлгомжгүй байсан асуудлыг цэгцэлсэн хууль учраас миний бие дэмжиж байгаа.

2013 онд Банкны бодлогын хүү 12.5 хувийн хүүтэй байхад ипотекийн 8 хувийн зээлийг анх гаргасан. Энэ бол нийгмийн шинжтэй зээл бөгөөд амьдралын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Энэхүү зээлд хамрагдаж, 100 мянган айл орон сууцтай болсоэ. Өнгөрсөн жилийн аравдугаар сард ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгож буруулсан. Цаашид зээлийн хүүгийн хэмжээг 6 хувиас буулгах боломж байна уу?

Өнгөрсөн чуулганы хуралдаанаар яагаад арилжааны банкууд цэвэр ашигтай ажиллаад байна вэ гэж асууж байсан. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, цар тахалтай холбогдуулан харилцах данснаас хүү бодохоо больсон, хоёрдугаарт Эрсдлийн сан тодорхой зээлүүдийг гаргахгүй байгаа. Банкуудын орлогын өмнө жилийнхтэй харьцуулахад нэг их өөрчлөлт гараагүй бөгөөд зардал нь багассан. Банкуудыг үнэлэхдээ ямар үзүүлэлтээр үнэлсэн бэ?

ШИНЭ МЭДЭЭ