2021.11.18
Хууль, эрх зүй
Ч.Ундрам: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн болох юм бол ямар санаачилга гаргаж ажиллах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцүүлгийг хийж байна.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Шүүхийн шинэчилсэн хуулийн дагуу Мерит зарчмаар долоон сарын хугацаанд нээлттэй, ил тод шалгаруулж, дандаа эмэгтэйчүүд гарч ирсэнд маш их баяртай байна.
2020 оны шүүхийн статистакаас үзэхэд жилдээ 90 мянга орчим маргаан шүүхээр орж, шийдэгддэг юм байна. Нэг маргааны ард багадаа 2 тал байдаг гэж тооцвол нийт 200 мянга орчимд иргэнд үйлчилдэг гэсэн үг. Ард иргэдтэй нүүр тулан ажиллаж байгаа шүүгчийн туслах, захиргааны ажилтнуудын харилцаа, үйлчилгээнээс шүүхийн нэр хүнд хамаарна. Хэрвээ та шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болох юм бол шүүгчийн туслах, захиргааны ажилтнуудын үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулахын тулд ямар санаачилга гаргаж ажиллах вэ?
Ч.Ундрам гишүүний асуултад ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшиж, шалгарсан 5 нэр дэвшигч хариулт өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
Ч.Ундрам: Үндсэн суурь зарчмаа зөв болгоё
2021.12.23
Шайбтай хоккейн ахмадын УАШТ боллоо
2021.12.13
Салбарын тэргүүний шагнал гардууллаа
2021.11.27