2021.11.18
Хууль, эрх зүй

Ц.Туваан: Шүүхийн гал тогоо болсон ШЕЗ-ийг амжилттай удирдаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлын хэлэлцүүлгийг хийж байна.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Монгол улс Үндсэн хуульдаа өөрчлөлт хийгээд шат дараалалтай ажил явагдаж байна. ШЕЗ гэдэг байгууллагын талаар иргэд сайн мэддэггүй. Шүүхийн хувьд захиргааны төв байгууллага болдог. Шүүхийг хараат бус олон нийтэд нээлттэй байх эсэх нь энэ ШЕЗ-тэй шууд холбоотой. Манай Монгол улс цөөхөн хүн амтай, хараат бус байдлаас хол байгаарай.

Шүүгч нарыг сонгох, шүүх ажил та нараас шалтгаална, үүнийг сайн хийгээрэй. Миний хувьд энэ таван эмэгтэйг дэмжиж байна. Эмэгтэйчүүд авлигад бага өртдөг, ажлаа сайн хийдэг гэсэн Олон улсад болон манайд судалгаа бий.Тийм болохоор Шүүхийн гал тогоо болсон ШЕЗ-ийг амжилттай удирдаарай.Энэ их итгэл, найдварыг дааж ажиллаарай.

ШИНЭ МЭДЭЭ