МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ё.Баатарбилэг: Гадны чадварлаг мэргэжилтнүүдийг урьж ажиллуулахад тулгардаг татвар, хураамж дээр анхаарсан уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Шинэчилсэн найруулга дээр, ялангуяа боловсролын салбар дээр тухайн орноос төрөлх хэл дээр нь заах багш нарыг авчирдаг. Үүнийг бөөнөөр нь оруулж ирдэг ажиллах хүчинтэй адилтгаж оруулж болохгүй. Мөн соёл урлаг, спорт, эрүүл мэндийн гэсэн тусгай салбаруудад сайн дураараа болон урилгаар ирж ажиллаж байгаа чадварлаг мэргэжилтнүүдийн татвар, хураамжтай холбоотой асуудлыг эргэж харах шаардлага бий. Саяхан Францын элчин сайдтай уулзсан. Энэ үеэр Францын соёлын төв дээр ирдэг багш нарын татвар, хураамжийн асуудал яригдаж байсан. Үүнийг ялгамжтай харж чадаж байгаа юу? Манай Хөгжим бүжгийн консерватори дээр гадны мэргэжилтнүүдийг авчирч ажиллуулдаг. Энэ мэргэжилтнүүдийн татвар, хураамж дээр анхаармаар зүйл бий.Үүнийг бодолцож үзсэн үү? Төр, хувийн хэвшилд ялгаагүй сайн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах боломж бүрдүүлж чадсан уу?

Түүний асуултад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ