МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Энх-Амгалан: Гадаадаас ажиллах хүч авах ёстой ч цалингийн зөрүү нь асар их байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Ковот, тусгай зөвшөөрөл, сонгон шалгаруулалтаа цэгцлэх гэж байна, энэ зөв. Бид төрийн яам, МУ-ын Засгийн газар, Монгол улсын төр бодлого гаргах ёстой. Манайхаас Солонгос улсад 42754 иргэн. Японд 7633 иргэн ажиллаж амьдарч байна. Энэ хүмүүс маань тухайн улсад авч байгаа хөдөлмөрийн хөлснөөс 30 хувийн бага цалин авч хортой, хоргүй нөхцөлд ажиллаж, боолын хөдөлмөр хийж байна. Эргээд ирэхдээ цөөнгүй иргэд маань эрүүл мэнд нь хүнд байдалд орсон, гэр бүл нь тогтворгүй болсон байна.

Гэтэл манай улсаас 2013 онд 1329, 2014 онд 1473,2017 онд 367 гадаадын иргэн Монгол улсад хууль бусаар хөдөлмөр эрхлээд хөөгдөөд гарсан байна.Манай улсын хүн ам хэд билээ, хөдөлмөр эрхлэх чадвартай нь хэд билээ. Бид Монгол хүнээ, эх орныхоо бүтээн байгуулалтад хөдөлмөрлүүлэх хэрэгтэй. Бид энэ зүйлийг хараад 3 сая орчим төгрөг байдаг юм байна. Талын амьжиргаандаа зарцуулдаг юм байна. Ийм учраас цэргүүдийг ажиллах хүчнээр хангаад халагдахдаа орон сууц, бизнес, сургалтын урьдчилгаатай болгоё гэж ажилласан сайн байсан.

Гадаадаас ажиллах хүч авалгүй яахав гэтэл Оюутолгойд ажиллаж байгаа хүмүүсийн хооронд цалингийн асар их зөрүү байна. Нөгөөдүүл нь асар их цалин авдаг манайхан хусмын аваад сууж байна. Үүнийг зохицуулах хэрэгтэй. Манайд бизнес эрхэлж байгаа хүмүүст ажиллах хүчин олдохгүй байгаа.    

ШИНЭ МЭДЭЭ