МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.19
Хууль, эрх зүй

Ц.Цэрэнпунцаг: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжихгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжихгүй байна. Уг хуулийн төсөл нь дотроо 5 бүлэгтэй бөгөөд хөдөлмөрийг дэмжих үндсэн зорилготой юм байна. Бид эдийн засгаа өсгөж, хөгжүүлье гэж ярьдаг. Энэ нь капитал, хөдөлмөр хоёроос шалтгаална.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг зохицуулж байгаа энэ хуулийн гол зорилго нь эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэсэн байх ёстой. Гэтэл энэ 5 бүлгийг харахаар үүнтэй уялдаж чадахгүй байна.

Тухайлбал,

  • I бүлэгт: Хуулийн төслийн зорилго
  • II бүлэгт: Зуучлах үйлчилгээ, тусгай зөвшөөрөл, лицензийг чангатгах тухай
  • III бүлэгт: Хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах
  • IV бүлэгт: Ажиллах хүчний гадаад шилжих хөдөлгөөний үүрэг хариуцлага, мэдээлэл солилцох
  • V бүлэгт: Хөндлөнгийн хяналт тавих тухай тусгажээ. 

4 дүгээр бүлэгт ажил олгогч болон хөдөлмөр эрхлэгчдэд хамаатай хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг түгээх тусгасан нь Төрөөс хийх ёстой ажил учир зорилготойгоо нийцэж байна. Бусад 4 бүлэгт хөдөлмөрийн үр өгөөжийг дэмжих, зөв чиглэлд хандуулах зорилго бүхий чиглэл харагдахгүй байна.

ШИНЭ МЭДЭЭ