ХХААХҮЯ-ны харъяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Сэлэнгэ салбарын үйл ажиллагаатай танилцлаа
2021.11.24
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

ХХААХҮЯ-ны харъяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Сэлэнгэ салбарын үйл ажиллагаатай танилцлаа

Тус салбар нь Монгол улсын Засгийн газар, салбар яамнаас газар тариалангийн талаар хэрэгжүүлж буй бодлого зорилтыг хэрэгжүүлэн тариалан эрхэлдэг аж ахуй нэгж, иргэдэд хаврын тариалалт, намрын ургац хураалт, уринш боловсруулалтад шаардагдах үрийн буудай, шатахуун, ургамал хамгааллын бодис зэргийг ХХААХҮЯам, ХААДСангаас гаргасан хуваарийн дагуу гэрээ байгуулан хөнгөлттэй нөхцлөөр олгодог байна.

Мөн хүнсний болон үрийн буудайг хүлээн авах, хадгалах, цэвэрлэх, хатаах зэрэг анхан шатны боловсруулалтыг хийх, намрын ургац хүлээн авалтын үед тариаланчид болон гурил үйлдвэрлэгч нарт буудайг нь хатааж цэвэрлэж өгөх, хадгалах дамжуулж ачиж өгөх, аж ахуйн нэгжийн импортоор оруулж буй буудайг хадгалах, дамжуулах, борлуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.

Жилдээ ойролцоогоор өөрийн салбарт харъяалагдах 100-250 гаруй тариаланчдад 4-6 тэрбум төгрөгийн үрийн буудай, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун дэмжлэг олгох, 6-15 мянган тн хүнсний буудай, 1-19 мянган тн үрийн буудай хүлээн авч, хатаах цэвэрлэх, сэлгэх зэрэг технологийн үйл ажиллагаа авч хэрэгжүүлэн, хүнсний буудайг зах зээлд борлуулах, үрийн буудайг тариаланчдад олгох ажлуудыг хийж гүйцэтгэдэг ажээ.

ШИНЭ МЭДЭЭ