2021.11.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Н.Ганибал: Уламжлалт мэдлэгээ шинжлэх ухааны хувьд баталгаажуулах ажил орхигдсон
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.25\ нэгдсэн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
Уламжлалт мэдлэгээ шинжлэх ухааны хувьд баталгаажуулах ажил орхигдсон. Генетикийн үйлдвэр, технологи, инновацийг хөгжүүлэх хүрээлэн, лабораторигүй байна.
Шинжлэх ухааны хүрээлэнгийн асуудлаа эргэж харах шаардлагатай. Өнөөдөр бүх хүрээлэн БШУЯ-ны харьяанд байгаа бөгөөд зөвхөн сургалтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Биотехнологийн чадамжтай лаборатори бүхий хүрээлэнгүүд тухайн салбартаа үгүйлэгдэж байгааг онцлох хэрэгтэй.
Генетик нөөцийн тухай хуулийн төсөлд Шинжлэх ухааны хүрээлэнгийн асуудлыг тусгаагүй харагдана. Жишээлбэл, Малын генетикийн нөөцийн тухай хуульд бүхий л асуудлыг тусгасан ч Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэйгээ уялдаж, харилцаа холбоотой ажиллаж чадахгүй байна.
Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо
2022.04.13
Монгол Улсын аваргууд шагналаа гардан авлаа
2022.01.31