НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хөшигийн хөндийн чөлөөт бүс байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа
2021.11.30
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Хөшигийн хөндийн чөлөөт бүс байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа

Засгийн газраас Хөшигийн хөндийд “Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс” байгуулах шийдвэрийг гаргасан. Эл шийдвэрийн дагуу байгуулагдсанХөшигийн хөндийн чөлөөт бүс байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Хурлаар чөлөөт бүсийн зураг төслийн ажлын явц, барилга бүтээн байгуулалт, үйлдвэржилт, авто болон төмөр зам, ложистикийн судалгаа, төлөвлөлтийн талаарх мэдээлэлтэй танилцаж, санал солилцон хэлэлцлээ. Тус Ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан ахалдаг бөгөөд бүрэлдэхүүнд нь НИТХ-ын тэргүүлэгч Р.Дагва, Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол тэргүүтэй хүмүүс багтсан байна.

Ташрамд дурдахад, Хөшгийн хөндийн чөлөөт бүсийг байгуулснаар Монгол Улсын эдийн засгийн сэргэлт хоёр дахин нэмэгдэх боломжтой. Үүнтэй холбогдуулан Төрийн зүгээс аж ахуйн нэгж, иргэдийн явуулж буй бизнесийн үйл ажиллагааг татвараас чөлөөлөх, ипотекийн зээлийн хүүг бууруулах зэрэг цогц арга хэмжээг авах хэрэгтэйг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ