МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.03
Эрүүл мэнд

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын эмнэлгийн өргөтгөлийг ирэх онд хийнэ

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумд ажиллалаа.

Цагааннуур сумын эрүүл мэндийн төвд нутгийн 4000 гаруй иргэн үзүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байна. Эмнэлгийн барилгын чанар болоод иргэдэд үзүүлэх хүртээмж учир дутагдалтай байгааг эмнэлгийн эмч ажилтнууд Д.Өнөрболор гишүүнд уламжилж байжээ. Эл хүсэлтийг хүлээн авч 2022 оны улсын нэгдсэн төсөвт Цагааннуур сумын эрүүл мэндийн төвийг өргөтгөлийг барих 500 сая төгрөгийн тусгуулсан байна. Эмнэлгийн өргөтлийг барьснаар нутгийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ