НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийслэлийн 2022 оны төсвийг баталлаа
2021.12.03
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Нийслэлийн 2022 оны төсвийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаан өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2022 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг дор дурдсанаар батлав.

Үүнд:

  • /Мянган төгрөгөөр/
  • Нийслэлийн төсвийн нийт орлого 482,043,798.6
  • Татварын орлого 263,102,700.0
  • Аж ахуй нэгжийн орлогын албан татвар 240,370,000.0
  • Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт (30,715,000.0)
  • Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 35,887,700.0
  • Газрын төлбөр 2,000,000.0
  • Үүнээс:Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт 2,000,000.0
  • Ус ашигласны төлбөр 4,500,000.0
  • Ойгоос мод ашигласны төлбөр 60,000.0
  • Нийслэл хотын албан татвар 11,000,000.0
  • Татварын бус орлого 218,941,098.6
  • Хувьцааны ногдол ашиг 322,800.0
  • Төрийн өмч түрээслүүлсний төлбөр 2,478,200.0
  • Төсөвт байгууллагын өөрийн орлого 13,111,364.8
  • Авто зам ашигласны төлбөр 19,114,600.0
  • Хүү торгуулийн орлого 83,860,690.5
  • Өмч хувьчлалын орлого 45,000,000.0
  • Ангилагдаагүй бусад орлого 40,700,000.0
  • Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 14,353,443.3

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд ирэх онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын 40 хувь нь нийслэлийн төсөвт төвлөрнө. Мөн цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Газрын төлбөрийн орлого 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрөхөөр байгаа юм. Ийнхүү нийслэл дүүргийн төсвийн орлогын бүтцэд томоохон өөрчлөлт орж байгаа нь нийслэлийн төсвийн орлогын хэмжээ дээрх байдлаар өсөх нөхцөлийг бүрдүүлсэн аж.

Харин нийслэлийн 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 1,330,892,442.2 мянган төгрөгөөр батлав. Ирэх оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын шуудын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 706,305,570.0 мянган төгрөг, замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 65,612,300.0 мянган төгрөг, 2021-2022 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 54,004,580.3 мянган төгрөгөөр тус тус баталсан юм. Мөн төсвийн жилд нийслэлээс Багахангай, Налайх дүүрэгт нийт 7,989,283.8 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоно.


Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар мөн Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг эцэслэн баталсан юм.

ШИНЭ МЭДЭЭ