2021.12.02
Орон нутгийн хөгжил
Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ-ын төлөөлөгчид Төрийн ордонд зочиллоо
Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ-ын төлөөлөгч нар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн урилгаар Төрийн ордноор зочилж, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.
Бүрэгхангай сумын 100 жилийн ой 2023 онд тохиох юм. Сумынхаа түүхэн ойг угтсан бүтээлч ажлуудаа төлөвлөөд, хэрэгжүүлээд эхэлсэн байна. Сумын ИТХ-ын төлөөлөгчид орон нутагтаа тулгамдаж буй асуудлаа хэлж, шаардлагатай хөрөнгө оруулалт болоод байгаль орчны нөхцөл байдлаа танилцуулсан аж. Эл уулзалтаас гарсан саналын дагуу Ж.Бат-Эрдэнэ гишүүн өнгөрсөн 7 хоногт тус сумын зарим төрийн байгууллагаар орж, нөхцөл байдлыг биечлэн үзэж, танилцсан байна. Уламжилсан саналуудыг ажил хэрэг болгож, шийдвэрлэх болно гэдгээ гишүүн илэрхийлсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16
Булган аймгийн ЕБС-иудын захиралтай уулзлаа
2021.12.09
Ж.Бат-Эрдэнэ: Хууль будлиантай байж болохгүй
2021.12.02
Ахмадын өргөө ашиглалтад орлоо
2021.11.26