МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хамгийн чухал, хамгийн их анхаарах ёстой салбар бол боловсролын салбар
2021.12.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хамгийн чухал, хамгийн их анхаарах ёстой салбар бол боловсролын салбар

ЭЕШ-д улс, нийслэлийн хэмжээнд Баянзүрх дүүргийн Оюунлаг, Олонлог, Уудам Монгол, Шинэ Монгол, 84,33,14,133-р сургуулиуд амжилт гаргаж шилдгээр шалгарсанд баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон 5 гишүүн сонгогдсон цагаасаа эхлэн боловсролын салбарыг дэмжиж, оюунлаг иргэнийг бэлдэх томоохон ажлыг хамтдаа хэрэгжүүлсээр байна. Үүний нэг жишээ болгож Баянзүрх дүүргээс ЭЕШ-д амжилт үзүүлсэн 30 гаруй сурагчдад их дээд сургуульд суралцах сургалтын төлбөрийн тодорхой дэмжлэгийг хувиасаа шийдвэрлэх юм байна. Түүнчлэн цаашид бид Нийслэл, дүүрэг орон нутагтайгаа хамтарч шинээр цэцэрлэг, сургууль барьж байгуулах, 3 ээлжээр хичээллэх явдлыг зогсоож ирээдүйн шилдэг удирдагч, бүтээгч, бүтээлчдийг төрүүлэхийн төлөө тодорхой зорилт тавьж ажиллах ажээ.

Мөн УИХ-ын Хаврын чуулганаар Боловсролын багц хууль өргөн барихтай холбогдуулан боловсролын салбарын багш, мэргэжлийн ажилтан, алба хаагчидтай уулзаж боловсролын хүртээмжийг хүн бүрд хүргэх хүртээмжийг нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

ШИНЭ МЭДЭЭ