МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Батсүмбэрийн асрамжийн газар 116  ажилтантай, 155 асруулагч асруулж байна
2021.12.27
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Батсүмбэрийн асрамжийн газар 116 ажилтантай, 155 асруулагч асруулж байна

"Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаанд салбар дундын оролцоог хангах нь" сэдэвт арга хэмжээ Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших Ахмадын асрамжийн газар боллоо.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа оролцсон юм. Өнөөдрийн байдлаар ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн чиглэлээр улсын хэмжээнд төр хувийн хэвшлийн нийт 12 асрамжийн газар үйл ажиллагаагаа явуулж байна. Батсүмбэрийн асрамжийн газар 116  ажилтантай, 155 асруулагч асруулж байна.

Ахмадын газрын асруулагчдын хоол хүнс тус газарт зайлшгүй шаардлагатай эм тарианы зардлын нормативыг шинэчлэн хэрэглээний үнийн индекстэй уялдуулан 42 хувиар нэмэгдүүллээ.    Батсүмбэр сумын төвөөс асрамжийн газар хүртэлх 7.5 км замын асуудал мөн уурын зуухны шинэчлэл, бохирын машин, 25 хүний суудалтай автобус зэрэг нэн түрүүнд шаардлагатай байгаа талаар тус төвийн дарга Л.Эрдэнэхүү хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ