2021.12.30
Эдийн засаг, Худалдаа
Х.Булгантуяа: Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж эхэлснээр ЖДҮ эрхлэгчдэд ямар дэмжлэг үзүүлэх вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлогo” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Миний хувьд энэ хөтөлбөрийг дэмжиж байгаа. Төсөв бүрдүүлэх ажил ганцхан сангийн сайдын хийдэг ажил биш. Зам тээвэр, эрчим хүчний.. гээд бусад сайд нарын хийх ажил бас мөн. Энэ төсөл батлагдаад журам гараад хэрэгжих гэсээр байтал ирэх он дуусаж хугацаа алдах вий дээ гэсэн болгоомжлол байна.
Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд ямар дэмжлэг үзүүлэх вэ? Хууль гартал энэ хүмүүс ямар бэлтгэл хангах вэ? гэсэн хүлээлт байна. Иймд ямар хөнгөлөлт, дэмжлэг байгаа вэ? Энэ хөтөлбөрийн хүрээнд ажлын байр хэрхэн нэмэгдэх вэ?
Түүний асуултад ХНХ-ын сайд А. Ариунзаяа, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хариуллаа.