НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Вакцины нэмэлт тунгийн хамрагдалтыг сэргээх, эрчимжүүлэх ажил үргэлжилж байна
2021.12.10
Эрүүл мэнд

Вакцины нэмэлт тунгийн хамрагдалтыг сэргээх, эрчимжүүлэх ажил үргэлжилж байна

Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар төвийн 6 дүүрэгт Коронавирусийн халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Дагвад үүрэг болгосон. 

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчид тодорхой хуваарийн дагуу нэмэлт тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэлээр хороодод ажиллаж байна. Тухайлбал, НШУҮИГ Чингэлтэй дүүргийн 15, 16-р хороог хариуцан дээрх ажлын хэрэгжилтэд оролцож байгаа юм. НШУҮИГ-ын ажилтан, албан хаагчид дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан тухайн хорооны иргэдийн болон аж ахуйн нэгж байгууллагын ажилчдын судалгааг гаргах ажлыг Засаг дарга, ажлын албатай хамтран гүйцэтгэж, хамрагдалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

12-р сарын 07-ны өдрийн байдлаар Нийслэлийн хүн амын 37,4% буюу 402139 иргэн вакцины 3-р тунд хамрагджээ.



Вакцины нэмэлт тунгийн хамрагдалтыг сэргээх, эрчимжүүлэх ажил үргэлжилж байна Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар төвийн 6 дүүрэгт Коронавирусийн халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Дагвад үүрэг болгосон. 
Энэ ажлын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчид тодорхой хуваарийн дагуу нэмэлт тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэлээр хороодод ажиллаж байна. Тухайлбал, НШУҮИГ Чингэлтэй дүүргийн 15, 16-р хороог хариуцан дээрх ажлын хэрэгжилтэд оролцож байгаа юм. НШУҮИГ-ын ажилтан, албан хаагчид дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан тухайн хорооны иргэдийн болон аж ахуйн нэгж байгууллагын ажилчдын судалгааг гаргах ажлыг Засаг дарга, ажлын албатай хамтран гүйцэтгэж, хамрагдалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.12-р сарын 07-ны өдрийн байдлаар Нийслэлийн хүн амын 37,4% буюу 402139 иргэн вакцины 3-р тунд хамрагджээ.

ШИНЭ МЭДЭЭ