Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг өргөн барилаа
2022.01.05
Эдийн засаг, Худалдаа

Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг өргөн барилаа

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас үүдэлтэй дэлхий дахинд нийгэм, эдийн засгийн хүндрэлүүд үүсч байгаатай адил Монгол Улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдөөд байна.

Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн, шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний болон техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т туссан төсөл, арга хэмжээний хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг хүндрэлүүд үүсээд байна.

Тогтоолын төсөл нь 5 заалттай байх бөгөөд тогтоолын төслийн 1 дэх заалтаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн, шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний болон техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт бүхий Монгол

Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг шинэчлэн батлах, 2 дахь заалтаар хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг даалгах, 3 дахь заалтаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгох, 4 дэх заалтаар тогтоол батлагдсантай холбогдуулан хүчингүй болгох эрх зүйн акт, 5 дахь заалтаар тогтоолыг дагаж мөрдөх хугацааг тусгажээ.

ШИНЭ МЭДЭЭ