2022.01.06
Эрүүл мэнд

Х.Болорчулуун: Удмын санд нөлөөлдөг, хүн амын өсөлтөд заналхийлдэг зүйл бол хоол хүнс

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Удмын санд хамгийн их нөлөөлдөг хүн, амын өсөлтөд заналхийлдэг зүйл бол миний хувьд хоол хүнс гэж боддог. Ямар хоол хүнс хэрэглэнэ, тийм л байна. Ан амьтан ч гэсэн идэж байгаа ургамал, газар нутгийнхаа өнгөтэй ижил байдаг.

Манай улсын хувьд хоол хүнсний тал дээр эрүүл, аюулгүй байдал үнэхээр хангалтгүй байна. ялангуяа гаднаас орж ирж буй хүнс хяналт муутай гэж хэлж болно. Өнгөрсөн жил МХЕГ-ийнхантай уулзаж байхад ХАА-нхан 60-70 химийн хор, пестицид хэрэглэдэг. Бид 5-6 нь бэлдмэлийн зардал байвал оношлодог, үлдсэнийг нь оношлодоггүй гэж хэлсэн.

Тэгэхээр орж ирж буй хүнс, ногоо, жимс хяналтгүй орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр хүний удамшил, генийн түвшинд оношлох талаар яриад яах юм бэ?

Генийн өөрчлөлттэй хүнс монголд орж ирдэг, хамгийн том зах зээл нь болчихоод байна шүү дээ. Генийн өөрчлөлттэй хүнс идүүлэхгүйн тулд европчууд ямар том жагсаал хийж байна.

ОХУ генийн өөрчлөлттэй хүнсийг худалдаалбал эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль гаргачихлаа. Энэ тал дээр тогтоол дээр тусч байгаа зүйл юу байна, хариулж өгөөч ээ.

Дахин хэлье, удам, хүн амд нөлөөлж буй зүйл бол хүнс юм шүү.

Түүний асуултад Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ