2022.01.11
Эдийн засаг, Худалдаа

Б.Дэлгэрсайхан: Олон улсын гэрээ, конвенцэд нэгдсэн тохиолдолд үйлдвэрлэл хөгжихөд саад болох уу

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.11/ хуралдаанаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Х.Нямбаатар сайдын хэлж байгаатай санал нэг байна.
Олон улсын төсөл хөтөлбөрүүдээр санхүүжилт босгоод, төслөөр дамжуулан үүрэг даалгавар авч, хүнд суртал бий болгоод байгаа юм биш биз дээ. Манай улс удахгүй ширэм болон ган хайлуулах үйлдвэр барих гэж байгаа. Үүнд химийн бодис тодорхой хэмжээгээр ордог юм билээ. Тэгэхээр үүнээс болж зөвшөөрөл, судалгааны асуудал гарч ирэх үү?

Цаашид бид нүүрсээ түлж чадахгүй болох уу? Хөгжсөн орныг дагаж баахан хаалт үүсгээд түүнийгээ зөвшөөрөл болгоод, эцсийн дүндээ зөвшөөрөл нь мөнгө болно. Олон улсын гэрээ, конвенцэд нэгдсэн тохиолдолд үйлдвэрлэл хөгжихөд саад болох эрсдэл үүсэх үү?

Түүний асуултад БОАЖ-ын сайд Т.Уртнасан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ