МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.11
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ж.Ганбаатар: Жижиг аж ахуйн нэгжүүдээс ирж буй гомдлыг хавтгайруулж ойлгох шаардлагагүй

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2022.01.11/-ийн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Жижиг цайны газрууд, жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүсийг нян бактери гэсэн үгээр дарамтлаж баахан тоног төхөөрөмж суурилуулаад эхлэнэ. Миний сонссоноор монголд ороод ирчихсэн юм билээ. Үүнийгээ суурилуулаад тэдэн төгрөг өг гэнэ. Эдийн засгийн байнгын хорооны дарга чинь ор тас мэдээлэлгүй байдаггүй юм шүү дээ.

Одоо тавиад эхэлсэн тоног төхөөрөмжүүд ч байна. Жижиг аж ахуйн нэгжүүдээс ирсэн гомдлыг ярьж байгаа нь энэ. Энэ чинь хавтгайрчих вий дээ. Х.Баделхан гишүүн ингэж бодож хууль санаачлахгүй шүү дээ.

Үүнийг хэрэгжүүлж байгаа байгууллагууд нь асуудлыг том болгоод байгаагаас биш бактерийг хорьсон зүйл байхгүй. Бүх юмыг хольж хутгаад байх хэрэггүй.

Наадахад чинь зөв зүйлүүд зөндөө байгаа. Өнөөдрийн хуулиар хэрэгжүүлээд явах боломжтой. Яаж харж байна вэ гэвэл эрх мэдлээ нэмэгдүүлж байна, өөрөө төсвөө баталдаг болж байна. Дээрээс нь тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж байгаа юм.

Тусгай зөвшөөрөлтэй байгууллагын төлбөр нэг хоёр сарын дараа нэмэгдээд ирнэ, хэрэглэгчдийн төлбөр. Индексжүүлнэ гэдэг утгаараа өрх, аж ахуйн нэгжүүд дээр дарамт үүсээд ирнэ. Томоохон аж ахуйн нэгжүүдэд энэ нь нээх том асуудал биш. Яг өрхийн аж ахуйд том асуудал үүснэ. Миний хувьд энэ асуудалд анхааралтай хандахгүй бол завхрал гарна гэдгийг анхааруулж хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ