Г.Амартүвшин: Хөгжлийн банк МУ-ын үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засагт дэмжлэг үзүүлэх зорилготой банк
2022.01.25
Эдийн засаг, Худалдаа

Г.Амартүвшин: Хөгжлийн банк МУ-ын үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засагт дэмжлэг үзүүлэх зорилготой банк

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Хөгжлийн банк"-тай холбоотой сүүлийн үед хэвлэл мэдээллийн сувгуудаар яригдаж буй чанаргүй зээлийн талаар NTV телевизэд ярилцлага өгсөн байна.

Тэрээр,

Миний бие 2019 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлыг хүлээж авах үедээ 1. Чанаргүй зээлийг тоог бууруулах, 2. Банкны засаглалыг сайжруулах, 3. Дүрэм, журмыг шинэчлэх үндсэн ажлуудыг гүйцэтгэж байсан. Гүйцэтгэх захирлаар ажилласан 6 сарын хугацаанд МУ-ын шүүх, прокурорын байгууллагуудтай хамтарч төлөгдөхгүй байгаа чанаргүй зээлүүдийг төлүүлэх ажлыг эхлүүлж байсан хэдий ч 3 жилийн хугацаанд огт өөрчлөгдөөгүй нь харамсалтай байна.
Угтаа бол Хөгжлийн банк нь МУ-ын үндэсний үйлдвэрлэлийг дэмжих томоохон төслүүдэд санхүүжилт олгох байдлаар эдийн засагт дэмжлэг үзүүлэх зорилготой банк. Төлбөрийн чадвараа алдаагүй, авсан зээлээ төлөх чадвартай томоохон ААН-дийн зээлийг нэр яаралтай төлүүлэх хэрэгтэй. Тэгж байж Хөгжлийн банк цаашид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх боломж бүрдэнэ.

ШИНЭ МЭДЭЭ