Залуучууд оюутны цаг хугацаанд өөрийн сул тал, давуу тал, хөгжүүлэх боломжтой
2022.03.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Залуучууд оюутны цаг хугацаанд өөрийн сул тал, давуу тал, хөгжүүлэх боломжтой

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин СЭЗИС-ийн Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудтай уулзаж Банк санхүү, эдийн засгийн салбарт карьераа хэрхэн зөв төлөвлөх, Банкны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт Монголын санхүүгийн салбарт ямар өөрчлөлтүүд оруулж байгаа талаар лекц уншиж зөвлөгөө өглөө.

Оюутан цаг бол хүн бүрийн амьдралын цэгийг цааш хэрхэн өрнөх, хэрхэн эргүүлэх зэргийн эхлэл нь болох хамгийн чухал үе. Ажлын талбарт гарахын өмнөх энэ цаг хугацаанд өөрийн сул тал, давуу тал, хөгжүүлэх боломжтой чадвар зэргээ олж нээж, ажиллах ёстой цаг хугацаа юм. Миний бие өөрийн туулж өнгөрүүлсэн цаг хугацаанаас олж авсан туршлага, сургамж зэрэг оюутан насанд минь тулгарсан бүхий л асуудал, сорилт, боломжуудын талаар залуучуудтайгаа нээлттэй хуваалцаж, сонирхсон асуултад нь хариулж үр дүнтэй сайхан уулзалт боллоо.

Уулзалтад хамрагдсан оюутан залуустаа сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж, тус уулзалтыг зохион байгуулахад хамтран ажилласан СЭЗИС-ийн хамт олонд талархсанаа илэрхийлье!

ШИНЭ МЭДЭЭ