МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Батлут тойрогтоо ажиллаж байна
2022.03.21
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Д.Батлут тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн Д.Батлут, Н.Алтанхуяг нар Эрдэнэт хотын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, ард иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Томилолтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Батлут Казах түмний олон зуун жилийн түүхэн уламжлалт Наурыз баярын үйл ажиллагаанд оролцрож, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Эрдэнэт хотод 730 гаруй казах иргэн ажиллаж, амьдарч буй. Тэрээр "Казах түмэндээ үндэстэй бүхэн урган дэлгэрч, үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл Наурыз баярын мэнд дэвшүүлье" хэмээв.

Гишүүд Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзсан юм. Уулзалтын үеэр 2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Лаборатори 8-р сургуулийг 320 хүүхэд хүлээн авах хүчин чадлаар өргөтгөх, 3-р сургуулийн байрыг буулгаж спорт заалны хамт 960 хүүхдийн сургууль шинээр барих ажил эхлэхээр болсонд олон хүн талархалтай байгаагаа илэрхийллээ. Мөн Үйлдвэрчний эвлэлийнхэн маань зарим салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үнийн өсөлт, зарим хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг олон үнэтэй санал хэллээ. УИХ-ын түвшинд иргэдийн санал хүсэлтийг уламжлах болно гэдгээ гишүүд илэрхийлсэн юм.

Уулзалт, хэлэлцүүлгийн дараа Төрийн дээд шагнал гардууллаа. Тэрээр "Улс, хотынхоо хөгжилд оруулсан хувь нэмрээ үнэлүүлсэн та бүгдэд халуун баяр хүргэе" гэлээ.

Үүний дараа УИХ-ын гишүүд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т очсон юм. Тус компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон тус үйлдвэрийн албаны хүмүүс “Эрдэнэт ШУТП”-ын үйл ажиллагааг танилцуулсан билээ.

  • Тус парк хоногт 2 тонн чанаржуулсан болон онцгой чанаржуулсан гагнуурын электрод үйлдвэрлэдэг. Уг бүтээгдэхүүн нь MNS 4900:99 стандартаар баталгаажсан.
  • Мөн MNS5252:2003 стандартаар баталгаажсан усан суурьтай эко будаг үйлдвэрлэж буй.
  • Түүнээс гадна Хүний биологийн сорьц, хүрээлэн буй орчин, хүнсний болон ахуйн өргөн хэрэглээний эд зүйлсэд хүнд ба микроэлементийн судалгаа хийх Хүнд элементийн сорилтын лаборатори ажиллуулж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон тус үйлдвэрийн албаны хүмүүсийн хамт “Ора Металл” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

  •  Тус үйлдвэр нь Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагддаг тээрмийн бөөрөнцөг жилд 8000 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Сүүлийн 16 жилийн турш нийт 53 мянган тонн бөөрөнцөг үйлдвэрлэсний 22 мянган тонныг нь Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн байна. 2016 оноос бүтээгдэхүүнээ олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг болжээ.
  •  Орон нутгийн үйлдвэрлэгчийн хувьд Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд жил бүр тендерт оролцдог. Энэ нь түүхий эдээ хангалттай нөөцлөх, зээл, санхүүжилт босгоход тодорхой бэрхшээл болдог гэлээ. Иймд хэрэглэгч үйлдвэрлэгч 2 шууд харилцах боломжийг бий болгож өгөх хүсэлт тавьж байна.

ШИНЭ МЭДЭЭ