2022.03.31
Эдийн засаг, Худалдаа
Д.Өнөрболор: Цаг үеэ мэдэрч, хурдтай ажиллах шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.31\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг сонсов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
Цаг үеэ мэдэрч, хурдтай ажиллах шаардлагатай. Ард иргэдийн нуруун дээрх ачаа маш их нэмэгдэж байна. Хэрэгжилт дутуу арга хэмжээнүүдэд ямар үр дүнд хүрнэ гэсэн зорилгоор ажиллаж байна вэ?
Үндсэн чиглэлийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, улс орны аюулгүй байдлыг хангах төсөл арга хэмжээг нэн тэргүүнд эрэмбэлж төлөвлөдөг баймаар байна. Улаанбаатар хотын дулаан болон цахилгааны маш муу байна гэж харж байна. Тэгэхээр дулааны болон цахилгааны хангамжийг нэмэгдүүлэхэд бодлого төлөвлөлтийн ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл өгнө үү?
Сэлэнгэ аймгийн хувьд дулаан, цахилгааны асуудал маш хүнд нөхцөл байдалтай байна. Дараа жилийн өвөлжилтийн асуудал хүндрэх эрсдэл байгаа юм. Тиймээс Эрчим хүчний яам энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
Үндсэн чиглэлээс хасагдсан болон хойшилсон эсэхийг тогтоолын төсөл дээр ялгаж өгөөгүй учраас эргэлзээ үүсэж байна. Сэлэнгэ, Дархан аймагт хөдөө аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэлийг түшиглэсэн орон нутгийн логистикийн төвүүдийг байгуулах төсөл хасагджээ. Газар тариалан, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлнэ гэсэн хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн. Тийм учраас хамгийн чухал энэхүү төслөө яагаад хассан юм бэ?
Түүний асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.