2022.04.07
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Б.Жаргалмаа: Хашаандаа мод тарьж байгаа иргэдийг хэрхэн дэмжих вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Ойжуулах талаар төлөвлөлт хэр хийж байгаа вэ. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, цөлжилт, дулаарал явагдаж байна. Манай улсад энэ өөрчлөлт маш их нөлөөлж байна. Бүсийн ойн аж ахуй дээр хэр анхаарах вэ. Модоо арчлах, хамгаалах мэргэжилтэн хэр их байна. Ойн чиглэлээр ажилладаг хэдэн хүн байна вэ. Дорнод, Хэнтий аймагт ойн нөхөрлөл их байдаг. Энэ хүмүүст төрийн дэмжлэг их хэрэгтэй байдаг. Ойн сангаас ашиглах,хамгаалах боломжийг нь нэмж өгөх шаардлага байдаг. Хуульд ямар заалт байна. Нийслэлд мод үр үржүүлгийн газрууд бий. Энэ аж ахуйн нэгжүүдийг хэрхэн дэмжих вэ. Манай тойргийн иргэдийн 80 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Хашаандаа мод тарих сонирхол их байдаг. Энэ хүмүүсийг хэрхэн дэмжих вэ. Нийслэлийн удирдлагууд хашаандаа нэг мод таръя гэсэн уриалга гаргасан, иргэд сайн дэмжээд явсан.
Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.