МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.07
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Г.Мөнхцэцэг: Бүсчилсэн байдлаар ойжуулах бодлого нь зүйтэй гэж үзэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар "Ойн тухай" хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Ойн тухай хууль маш их онцлогтой. Хүний өдөр тутмын үйл ажиллагаа, байгалийн давагдашгүй хүчин зүйлстэй холбоотой учир маш сайн судалж, нарийн тооцоолох ёстой.

Бүсчилсэн байдлаар ойжуулах бодлогын маш зүйтэй гэж харж байна. Гэхдээ говийн бүс нутагт 34 хувьд нь тариалалт хийнэ гэсэн байгаа нь бага тоо. Үүнийг нэмэх шаардлагатай. Хамгийн их цөлжилт, бэлчээрийн доройтолтой газар нутагт энэ асуудлыг илүү чухалчлах хэрэгтэй.

Бүс нутгийн онцлогт тохирсон мод бутыг суулгаж, үржүүлнэ гэж байна. Говийн нөхцөлд хамгийн урт настай, хатуу модыг тариалах ёстой. Өмнөговь аймагт тарих гэж байгаа моднууд ямар насжилттай мод байгаа вэ?

Модыг хэн бүр тарих амаргүй. Тухайн хөрсний онцлог, модны шинж чанараас шалтгаалаад үр дүнгээ өгөхгүй байх эрсдэлтэй. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд 1000 сургагч багш бэлтгэнэ гэнэ. Тэрбум модтой харьцуулахад энэ тоо бага. Тиймээс сургагч багш нарыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Бүсийн ААН байгуулна гэдэг асуудал маш их маргаан дагуулж байна. Ингэхдээ нарийн судалж, ажлаа эхлүүлэх шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ