МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

04 дүгээр сард Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлав
2022.04.13
Улстөр

04 дүгээр сард Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.04.12) хуралдаан 11 цаг 15 минутад ирц бүрдсэнээр эхэллээ. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн, шийдвэрлэв.

 Эхлээд Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Тус Байнгын хороо 04 дүгээр сард эрхлэх асуудлын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан, Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийн хуралдаан, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.  

ШИНЭ МЭДЭЭ