"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний зөвлөгөөн боллоо
2022.04.13
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний зөвлөгөөн боллоо

Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний Баян-Өлгий аймгийн хувийн хэвшил, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч, эко клубын багш нарын зөвлөгөөн эхэллээ.

Тус зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, Аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, засаг дарга Д.Бауыржан нар оролцож иргэдэд тэрбум мод үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өгсөн юм.

ШИНЭ МЭДЭЭ