2022.04.13
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Г.Мөнхцэцэг: Говьд усны төлөөх дайн болж байна
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.04.13/ боллоо. Хурлаар "Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонслоо.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
"Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хуулийг эргэж харах цаг нь болсон. Ард иргэд хэрэглэж байгаа усаа мөнгөөр авдаг. Томоохон уул уурхайн компаниуд ус ашигласны, бохирдуулсны төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа нь зөрчил. Гэтэл говьд усны төлөөх дайн болж байна. Усны төлбөрийг нэмэх нь зөв гэж үзэж байна. 2020 онд усны тооллогоор 110 гаруй гол горхи, 380 гаруй булаг шанд, 80 гаруй тойром, 5 рашаан устсан гэх мэдээлэл байсан. Эдгээрийг сэргээхэд Усны агентлаг, БОАЖЯ юу хийсэн бэ?
Саарал усыг ашиглах, ус дахин боловсруулна гэж байгаа ч технологийг нь нэвтрүүлсэн газар байна уу?
Амжилттай хэрэгжиж
Усны ай сав газрын захиргаа хэчнээн байгаа вэ, Ямар менежменттэй ажиллаж байна вэ?
Усны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсэг бүтэн жилийн хугацаанд ажилласан. Усыг эрэмбэлнэ гэж заасан байдаг. Тухайлбал, унд ахуйн, хөдөө аж ахуйн, үйлдвэрийн, уул уурхайн, бусад гэж 5 ангилж байгаа. Яамдуудын бодлогын зөрүү маш их доголдол үүсгэсэн.
Усны тухай хууль болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг уялдуулах шаардлагатай.
Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.