2022.04.19
Хууль, эрх зүй

Б.Энхбаяр: Гол менежментэд санхүүгийн зохицуулах хороо чухал үүрэг гүйцэтгэнэ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Дэлгэрэнгүй сайн танилцуулга болсон байна. Цаашдын зорилт дээр асуух зүйл байна. Засгийн газар, УИХ-ын бодлого, ирж байгаа нэг жилийн хугацаанд хийх ажлуудтай уялдах учиртай.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн өмчийн компаниуд дээр лебаралчлал явуулна гэдгийг зарласан. Зарим компанийг татан буулгаж, хувьчилж, олон нийтийн оролцоог сайжруулж, хяналтыг нэмэгдүүлэх бодлого багтсан. Гол менежментэд санхүүгийн зохицуулах хороо чухал үүрэг гүйцэтгэнэ. Төрийн өмчийн компанийн хуулийн төслүүд өргөн баригдана.

Хөрөнгийн зах зээлд гарсан 1.4 их наядын бонд байгаагийн 600 тэрбум нь Эрдэнэс тавантолгойн бонд байна. Үүний зэрэгцээ томоохон банкууд хувьцаагаа гаргах гэж байгаа. Нэг агшинд төрийн өмчийн компаниуд, банкууп хувьцаагаа гаргахад багтаамж нь хэр байх вэ?

Түүний асуултад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ