МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.22
Эдийн засаг, Худалдаа

Х.Булгантуяа: Японд ажлын байр нэмэгдүүлсэн ААН-үүддээ татварын хөнгөлөлтөөс чөлөөлдөг

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, 4 тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг дэмжиж байна. Ингэснээр гэр бүлийн орлого, амьжиргааны түвшин сайжирна. Сүүлийн жилүүдэд манай улсын хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт буурсан. Энэ мэдээж хүүхэд харах үйлчилгээ болоод цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотой.

Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон 5 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг БШУ-ны сайд хүлээн авч, танилцана уу? Боловсролын байгууллагын хүрэлцээ муу байгаа үед шаардлагатай тохиолдолд ашиглахгүй байгаа төрийн байгууллагын нэр дээрх газрыг дайчлан авах талаарх үзэл баримтлалтай хуулийн төсөл юм. Манай Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны 167-р цэцэрлэгийн хажууд цагдаагийн газрын 900мкв талбай байгаа. Үүнийг мөн энэ аргаар ашиглах хэрэгтэй.

Сая төгрөгөөс бага орлоготой бол нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцааж өгнө. Энэ нь нийт нийгмийн даатгал төлөгчдийн 70 орчим хувь байна гэдгийг А.Ариунзаяа сайд хэлж байна. Энэ тооцооллыг хэрхэн гаргасан бэ?

Дэлхий нийтээр хэмнэлтийн бодлого баримталж байна. Японд ажлын байр нэмэгдүүлсэн ААН-үүддээ татварын хөнгөлөлтөөс чөлөөлж байгаа юм билээ. Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг том зургаар нь харж, бодлого гаргах хэрэгтэй гэж бодож байна.

Түүний асуултад ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ