2022.04.26
Эдийн засаг, Худалдаа
Л.Мөнхбаатар: Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд прокурор хяналт тавьдаг учир 6.5-д багтаах нь зүйтэй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022.04.26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Автомашины хэрэглээг дарга нарын түвшинд хязгаарлаж болно. Хөдөө орон нутагт зайлшгүй шаардлагатай, үйлчилгээ үзүүлэхэд автомашинууд л явж төрийн үйлчилгээ үзүүлнэ. Түүнээс гадна онцлог байгууллагууд бий. Энэ хуулийн 6-р зүйл бол Тээврийн хэрэгсэл гэсэн байгаа. 6.5-д Дараах байгууллагад энэ хуулийн 6.3-дах хэсэг хамаарахгүй гээд нэрлэж заасан. Бусад дарга нарын асуултад хариулж байгаагаас үзэхэд үүнд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийг оруулах юм байна гэж ойлголоо.
Үүн дээр нэмээд Прокурор мөн орох ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагаа, гэмт хэргийн үзлэг гэх мэт Цагдаагийн үйл ажиллагаа явуулж буй бүхий л үйл ажиллагаанд Прокурорын байгууллага хяналт тавьж оролцдог. Жижүүрийн прокуророос эхлээд тодорхой ажлын хэсгүүдийн бүх үйл ажиллагаанд адилхан оролцдог. Тийм учраас энэ хуулийн 6.5-д Прокурорын байгууллагыг нэмэх нь зүйтэй гэж үзэж байна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2024.09.22