Улсын Их Хурлын гишүүд яс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2022.04.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Улсын Их Хурлын гишүүд яс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунаар ахлуулсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Бейсен, Ж.Батжаргал, Н.Ганболд нар өчигдөр /2022.04.25/ “Промон Трейд” ХХК-ийн яс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Промон Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баттогтох үйлдвэрийн талаарх танилцуулгадаа “Малын гаралтай яс, хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Монгол Улсад шинээр яс-махны гурил, том, органик бордоо гэсэн гурван нэр төрлийн суурь бүтээгдэхүүн бий болгосон. Үүнийг дагаад кластер үйлдвэрүүд ч нээгдэх бүрэн боломжтой. Ясны хаягдал түүхий эд нь байгальд хаягдсанаар биологийн аюултай хог хаягдал болж байдаг. Үүнийг дахин боловсруулснаар байгаль орчин тэр дундаа хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж байгаа нь ач холбогдолтой" гэдгийг онцолж байлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн,БОХХААБХ-ны дарга Х.Болорчулуун Энэ үйлдвэрт импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Манай улс дэлхийн 16 улсаас жилдээ 11 сая ам.долларын саван импортоор авдаг. Үүнийг бид дотооддоо үйлдвэрлэж болохгүй гэх газаргүй. Бид дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлж, гадагшаа урсах валютыг хязгаарлах боломж байгааг дурдлаа.

Тус үйлдвэр Монголд үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй махны үйлдвэрээс хаягдал яс худалдан авч байгаа аж. Мөн хоногт 100 тонн түүхий эдийг боловсруулж 20 тонн тос, 40 тонн яс-махны гурил, бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Ашиглалтад орсноосоо хойш 40000 тонн түүхий эдийг боловсруулжээ

ШИНЭ МЭДЭЭ