МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.26
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Төсвийн нийт зарлагын 80 хувь нь урсгал зардалд зориулагдаж байгаа нь төрийн үр ашиггүй зарцуулалтыг харуулж байна

УИХ-ын  Төрийн байгуулалтын байнгын хорооны /2022.04.26/-ны өдрийн хуралдаанаар   Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Төрийг хамгийн гол сулруулж байгаа асуудал бол “данхар” байгаа байдал юм. Төрийн байгууллага, агентлагуудыг хооронд нь нэгтгэх ёстой. Төрийн өмчит алдагдалтай компаниудаа зоригтой татан буулгах ёстой. Үүнийг төр хүчтэй болохын эхлэл гэж ойлгож байгаа.

Төрийн өмчит компаниудын 34 хувь хүртэлх хувьцааг зарна гэж ойлгосон. Үүнийг сайжруулах гэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол дэлхийн чиг хандлага. Тиймээс энэ ажилд бэлтгэл сайн хангах хэрэгтэй. Зүгээр зарчихдаг зүйл биш. Өр, авлагыг нь хэрхэн шийдэх, хэн сонирхох, ач холбогдолгүй компаниудыг хэн авах зэргийг нарийн тооцоолох хэрэгтэй.

Хоёрдугаарт төрийн өмчит компаниудыг сайн ажиллуулж байгаа бол тухайн менежер сайн цалин авах ёстой. Муу ажиллуулбал менежер цалин авахгүй байх ёстой. Тухайн байгууллагыг татан буулгах юм уу эсвэл өөр дарга, өөр менежертэй болох ёстой гэж бодож байна.

Түүний асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ