2022.05.13
Зам, Тээвэр
Г.Мөнхцэцэг: Хэвтээ чиглэлийн зам байгуулах ажил ямар шатандаа явна вэ
УИХ-ын чуулганы /2022.05.13/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
Монгол Улсын хөгжлийн гол төв бол говь. Говийг тойрсон олон асуудлын нэг нь авто зам байна. Зам биш там болсон.
Сүүлийн жилүүдэд эрдэс баялагаа гадагшаа зөөх замаа анхаарсан болохоос иргэдийн зорчих хөдөлгөөний замыг орхигдуулсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хүртэл улсын төв зам бол хамгийн их эвдрэлтэй байдаг. Үүнийг засахад сүүлийн жилүүдэд дорвитой хийгдэхгүй байгаа. Өмнөговиос Улаанбаатар хүртэл зам мөн адил там болсон. Зам тээврийн яамныхан үүнтэй газар дээр нь очиж танилцдаг уу?
УИХ-ын гишүүн С.Батболдтой хамтран хэвтээ чиглэлийн зам байгуулах ажлыг санаачилж, ТЭЗҮ-ийг 2 тэрбумаар хийлгэсэн. Энэ ажил одоо юу болж байна вэ?
Түүний асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Өндөршилд соёлын төв сүндэрлэнэ
2024.05.13
Боловсролын цогц реформ хийсэн багц хууль
2024.05.01
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19