МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өвөрхангай аймаг ойрын 10 жилд нийт 20 сая модтой болохоор төлөвлөсөн
2022.05.16
Орон нутгийн хөгжил

Өвөрхангай аймаг ойрын 10 жилд нийт 20 сая модтой болохоор төлөвлөсөн

Өвөрхангай аймгийн сум бүр, байгууллага аж ахуйн нэгж, хувь хүмүүс Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт нэгдэн жил бүр тодорхой тооны мод тарьж, арчилж ургуулснаар ойрын 10 жилд нийт 20 сая модтой болохоор төлөвлөсөн.

УИХ-ын гишүүн С.Чинзориг энэ жилийн Үндэсний мод тарих өдрөөр Өвөрхангай АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн хамт олонтой тэдний байгуулж буй “Алтан шар зам” цэцэрлэгт хүрээлэнд мод суулгалаа.

Бүрд сумын нутагт агуу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн төрсөн бууц арханд нь харагдах цэлгэр хөндийд энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус газрынхан энэ жил 1000 ширхэг улиас, шар хуайс суулгана, тарихаас гадна арчилж ургуулах, усалж тордох ажлыг хэрхэн хийхээ нарийн тооцсон тухай замчид ярьж байсан.

ШИНЭ МЭДЭЭ