МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Арван сум түргэний шинэ машинтай боллоо
2022.05.17
Орон нутгийн хөгжил

Арван сум түргэний шинэ машинтай боллоо

Сумдын Эрүүл мэндийн төвүүдийг түргэн тусламжийн машинаар хангаж, хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэхэд байнга анхаарч ажилладаг.
2016 онд УИХ-д сонгогдсоноос хойш тойргийнхоо бүх сумын түргэний машиныг шинэчлэх ажлыг хийжээ.

Алсын дуудлагад их явна, цас, бороо, шавар шалбааг, хад чулуу гээд зам бартаа ихтэй учраас хөдөөгийн эмнэлгүүдэд унаа тэсдэггүй.
Туулах чадвар сайтай “Фургон” уг нь хөдөөд хамгийн тохиромжтой унаа. Гэвч сүүлийн үед чанар нь тааруу болсон уу, манайхны ашиглалтаас болж байна уу эдэлгээний хугацаа улам л богиносоод байгаа юм. Дээр нь оны эхэнд 35 сая байсан “Фургон” 60-70 саяд хүрсэн нь сумдыг хангахад хүндрэлтэй болсон.

undefined

Тиймээс энэ удаа сумдын ЭМТ-үүдийг “Тоёото Пробокс” маркийн суудлын автомашинтай болгох шийдвэрийг Өвөрхангай аймгийн удирдлага гаргажээ. Эхний ээлжинд Бат-Өлзий, Сант, Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Тарагт, Баян-Өндөр, Хархорин, Гучин-Ус, Богд гэсэн 10 сум шинэ машинтай болж өнөөдөр хүлээж авлаа.

ШИНЭ МЭДЭЭ