2022.05.19
Эдийн засаг, Худалдаа
Ц.Цэрэнпунцаг: Улсын өрийг бидний өр биш гэж хариуцлагагүй ярьж болохгүй
УИХ-ын чуулганы /2022,05,18/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
Улсын өр, Засгийн газрын өр гэж маргаж байна. Монгол Улсын өр ширэнд орж байгаа асуудлыг Засгийн газар хариуцахгүй бол хэн хариуцах вэ, Улсынхаа төсвийн 60 хувьд нь оролцож байгаа, тэгээд бидний өр биш гэж ярьж болохгүй. Эдийн засгийн нөөцийг үр дүнтэй төсөлд зарцуулна гэж байгаа, үүнд итгэхгүй байна. Харин чөлөөт эдийн засгийн механизмыг би болгож байж, үр дүн гарна.
Цаашдаа төсвийн зардлыг багасгаж, ДНБ-ний тодорхой хувь нь төсөвт орно, орохгүй гэсэн зүйлийг гаргах хэрэгтэй. Засгийн газар дотоодоосоо бонд гаргана гэж байна. Эдийн засгийн хүнд үед энэ зөв үү, буруу юу бодох асуудал. Хувийн салбарынхандаа дарамт үүсэх бодлого гаргаж болохгүй.
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14
Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцлээ
2023.11.23