2022.05.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Б.Жаргалмаа: Үндэсний их баяр наадмыг хуульчилж өгөх нь зүйтэй
УИХ-ын чуулганы /2022,5,20/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Үндэсний их баяр наадмаа хуульчлах хэрэгтэй. МУ-ын Төрийн соёрхолт Н.Жанцанноров гуай Монгол дархлааны нэг бол Үндэсний их баяр наадам гэж хэлсэн. Үнэхээр үнэн. Монгол түмэн Монгол гэдгээ мэддэг агуу баяр. Допингын шинжилгээний хариу ирсний дараа цол олгоно гэсэн мэдээлэл байгаа. Хэрэв ийм бол цолоо баяр наадмын өдөр яаж дуудах вэ. Сур харваачид олон болж байгаа. Жил бүр 500 гаруй харваачид орно гэсэн байна. Одоогоор 1000 гаруй харваачид бий,хүртээмжтэй байх үүднээс Хүй долоон худагт харваач нарыг өргөнөөр оролцуулах боломж хэр байх вэ.
Бас унаач хүүхдүүдийн асуудал орэ ирсэн.Харамсалтай кэйс их олон бий. Хохирсон уралдаанч хүүхдийн асуудал яригдахад уяач нар болон бусад хүмүүс хэрхэн хариуцлага ногдуулах вэ. Яагаад Бөхийн холбоо болон, Уяач нарын холбоонд маргаан их байдаг вэ. Үнэхээр улс төрчид оролцохоор асуудал үүсээд байдаг уу.
Түүний асуултад ажлын хэсгийнхэн хариуллаа.