МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.20
Хууль, эрх зүй

С.Одонтуяа: Гэр бүлийн асуудалд дагнасан шүүгч бэлтгэх шаардлагатай

УИХ-ын чуулганы /2022,5,20/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Манай улсад бичиг баримт хангалттай. Гэхдээ бодитой ямар дэмжлэг байна. Цар тахалаас хойш өр, төлбөрт маш их өртсөн хүмүүс их байна. Тухайн үедээ ажил олгогч нар байсан, татвар төлөгчид байсан. Энэ хүмүүсийг хамгаалах эдийн засгийн ямар зохицуулалт байна. Чанаргүй зээлийг шуурхай, зардал багатай шийдвэрлэнэ гэсэн байна, яаж шийдэх вэ. Бичил бизнесийн нэг чухал заалт болох энэ хүмүүсийг дэмжинэ гэсэн байна.

Хууль эрх зүйн ямар зохицуулалт байна. Цахим орчинд хийгдсэн гэрээ хэлэлц элийг шүүхэд нотлох баримт тооцох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгон гэсэн байна. Энэ заалт яаж хэрэгжиж байна вэ? Гэр бүлийн асуудал дээр шүүх дагнасан шүүгч хэрэгтэй байна. Энэ асуудалд яаж анхаарч ажиллах вэ.

ШИНЭ МЭДЭЭ