МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

480 хүүхдийн сургуулийн өргөтгөл намар ашиглалтад орно
2022.05.26
Орон нутгийн хөгжил

480 хүүхдийн сургуулийн өргөтгөл намар ашиглалтад орно

УИХ-ын гишүүн Г.Дамдинням тойрогтоо ажиллаж байна. Тэрээр улсын төсвийн хөрөнгөөр байгуулагдаж буй бүтээн байгуулалтай танилцлаа.

Тодруулбал, Дархан сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн өргөтгөл 5.2 тэрбум төгрөгийн улсын төсвөөр хийгдэж байна. Барилгын ажлыг “Минж проперти” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд компанийн удирдлагууд ажлын явц 70 гаруй хувьтай байгааг хэллээ. Уг өргөтгөлийг намар хичээл эхлэхээс өмнө хүлээлгэн өгнө гэв.

1969 онд ашиглалтад орсон энэ сургуульд тосгоны 1,2,3-р багийн 1300 сурагч 2-3 ээлжээр хичээллэдэг. Шинэ өргөтгөл ашиглалтад орсноор сурагчид 2 ээлжээр стандартын шаардлага хангасан анги тахимд хичээллэх боломж бүрдэнэ. Нэг багшид ногдох хүүхдийн тоо ч багасаж сургалтын чанар дээшлэх боломж бүрдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ